Site hosted by Angelfire.com: Build your free website today!
'; zhtm += ''; zhtm += ''; window.popUpWin.document.write(zhtm); window.popUpWin.document.close(); // Johnny Jackson 4/28/98 } //--> Барга
 
Монгол улсын vндсэн ястангууд...


 

 

 

 

 


1734 онд Халхын Цэцэн хан аймгийн Сан, бэйс, Далай бэйсийн хошууны халх-буриадын 8 сум тасарч захирагч Загдыг даган ирснийг найман хошуу болгон шинэ барга хэмээн нэрийдэж, Хайлараас хойш Хєлєн Буйр нууруудын хороонд нутаглуулжээ. Тэр нь Шулуун шар, Шулуун улаан, Шулуун цагаан, Шулуун хєх, Хєвєєт шар, Хєвєєт улаан, Хєвєєт цагаан, Хєвєєт хєх хошуу аж.
Ингээд барга хуучин 9, шинэ 8, ббїгд 17 хошуутай болж Баргын тєв захиргааг Хайлар амбанд хамааруулжээ. Єєлд орочон хоёроос бусад хошуунд гурван сум зохиож, сум бїрээс 200 хуяг гаргахаар тогтоосон байна. Хошууны тэргїїлэгч нь <їкэри даа> буюу <бїгдийн дарга> гэдэг байна.
1905 оноос Баргын захиргааг єєрчлєн, барга цэргийг буулган хятад цэргээр орлуулжээ. 1911 онд Ар монголд Манжийн захиргаа устаж тусгаар тогноход 1912 оны 1 сард Баргад бослого гарч Хайлар хотыг чєлєєлсєн байна. Баргын тїрїїчїїд хуралдан Баргыг Богд хаант Монгол улсын харъяат гэж зарлан занги Дамдинсїрэн тэргїїтэй тєлєєлєгчид нийслэл Хїрээнд иржээ. Жасрангийн Дамдинсїрэн нь угтаа шинэ Баргын шулуун цагаан хошууны нутаг <Цагаан хошуу> хэмээх газар 1871 онд тєрсєн хїн бєгєєд 1912 онд баруун хязгаарыг тєвшитгєх сайдаар Магсаржавын хамт томилогдон Ховдод ирж, Тус хотыг Манжийн тїрэмгий цэргээс чєлєєлєхєд ихэд гавъяа байгуулан <манлай баатар> цолоор шагнуулжээ.
1915 онд манлай баатар Дамдинсїрэн Хмагтад болсон Орос, Хятад, Монгол гурван улсын хэлэлцээрт оролцсон бєгєєд тус гэрээгээр Баргыг Дундад иргэн улсын зїїн гурван нутгийн бїрэлдэхїїнд їлдээхээр болжээ. Иймд Дамдинсїрэн нутагтаа очин албатаа дагуулан Монгол улсад нїїн ирэхэд Сэцэн хан аймгийн сан бэйс Сансрайдоржийн хошууны нутгийн умард Даохь Зах хєвєлзєх зэрэг таван харуулын газрыг олгож Загал уул, Гурван нуураар нутаглуулсан нь Манлай вангийн хошуу болжээ.
Энэ хошуу нь 1923 онд Хан хэнтий уулын аймгийн Амгалан хан уулын хошуу Цог уулын сум гэгдэж байгаад 1927 онд Улз голын хошуунд нэгдээд, 1931 онд дээрх хошуунаас тасран Гурванзагал сум болсон юм. Гурванзагал сум нь 1956 онд дахин байгуулагджээ.
Гурванзагалын барга нар нь хуучин Хєлєн нуурын баруун хойд, хойгуур Улз зїгт нутаглах Хєвєє цагаан, Шулуун цагаан, Шулуун улаан, Шулуун хєх хошуунаас ирэгсэд болно.

Цааш нь. . .

ДЭЭШ


©2003 Бид team