Site hosted by Angelfire.com: Build your free website today!
'; zhtm += ''; zhtm += ''; window.popUpWin.document.write(zhtm); window.popUpWin.document.close(); // Johnny Jackson 4/28/98 } //--> Дарьганга
 
Монгол улсын vндсэн ястангууд...

Монгол Овогтон -->Дарьганга

 

 

 




 

 

 

 

 

Дарьганга
Дарьгангачуул нь Сvхбаатар аймгийн нутагт оршин суух бєгєєд нутагласан газар Дарь овоо, Ганга нуурын нэрээр Дарьганга гэж нэрлэгдсэн улс юм. Эд нар нь угтаа 1690-ээд оны сvvлчээр халх Монгол Манжийн захиргаанд орох vест Манжийн хааны тємєр сvргийг адуулгахаар цахар, халх, єєлдєєс татаж халхын Тvшээт хан аймгийн говь Мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн хурц вангийн хошууны дунд суулгасан сvрэгчин хvмvvс болно. Хуучин Дарьгангын сїрэгчин нь доорх 5 гар болж байв.Vvнд:
1. Баруун гар адуучин. Бухын ширээтээс Харцав хvртэлх газар буюу Сvхбаатар аймгийн Онгон, Халзан сумдын зааг Ноён хєндий, Лонгийн чулуугаар нутаглаж байв.
2. Зvvн гар адуучин. Ухаандайн салаанаас Харгилтай хvртэл Асгат, Дарьганга сумдын нутаг Орлой гурван зээрдээр нутаглана.
3. Баруун гар тэмээчин. Хєшєє цагаан хєєврєєс Тєгрєг жирэм Аргалын уул хvртэл Баяндэлгэр сумын нутаг Дєхєм, Баян, Тээгийн говь буюу Орлой гурван зээрдээр нутаглана.
4. Зvvн агр тэмээчин. Сэвхvvл, Баянбулагаас Жингэр цагаан тэмээт, Єєш морин хошууны говь буюу Халхзан, Баяндэлгэр, Онгон, Тєвшин ширээ, Уулбаян сумдын зааг нутагт бїхий говирхог газраар нутаглана.
5. Хоньчин. Их уулаас Дарьганга, Молцогийн онгон элс, Баруунбулаг, Шардат, Таван толгой, Бударын чулуу буюу Дарьганга, Онгон, Наран сумд Баяндэлгэрийн Хонгор, Дєхєм бригадын нутгаар сууна.
Дарьгангын сvрэгчин нь Чин улсын vед Жанчхvvгийн Гусай амбанд захирагдан <Дарьгангын таван гар> нэртэй засаг захиргааны нэгжид харъяалагдан байгаад 1912 оноос Богд хаант Монгол улсын Дотоод Яаманд, 1921 оноос Ардын засгийн Дотоод Яаманд шууд захирагдах болжээ. 1924 онд Дарьгангын нутгийн захиргааны дvрэм батлагдан хуучин таван гарыг єєрчлєн Дарьганга уулын хошууг 18 сумтай байгуулж, тамгын газрыг нутгийн тєв Их булаг гэдэг газар Тєвлvvлжээ. Ингээд тус хошууг 1929 онд хан Хэнтий уулын аймагт харъяалуулсан ба 1931 онд Дорнод аймагт захируулан Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Молцог, Онгон, Халзан, Хонгор сумд болгосон байна. 1942 онд Жавхлант Шарга (Сїхбаатар) аймагт харъяалагдах болгосны дээр 1955 онд Онгон сумын 1, 6, 7, 10-р багаар Наран сум, 2, 10, 11-р багаар Дариг сум байгуулагдсан ба 1956 онд Их булаг сум, Онгон, Наран сумдаас тасран байгуулагдаад 1961 онд татан буугдаж Онгон суманд нийлжээ.
Ийнхvv Дарьгангын одоогийн байршил тогтож, Сvхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр сумнаа Дарьгангачуул оршин сууж байна.
Дарьгангачуул нь мал маллагааны арга, алт мєнгє дархлах урлалаар монгол даяар нэрлэгтэй билээ.



ДЭЭШ

©2003 Бид team