Site hosted by Angelfire.com: Build your free website today!
'; zhtm += ''; zhtm += ''; window.popUpWin.document.write(zhtm); window.popUpWin.document.close(); // Johnny Jackson 4/28/98 } //--> Монгор (ТУ)
 
Монгол улсын vндсэн ястангууд...

 


Монгол Овогтон --> Гадаад Монгол овогтон --> Монгор (ТУ)

Монгор (ТУ)
Монгол гаолын нэгэн угсаатан нь ту нар юм. Ту биеэ <Монгор> (Монгар) буюу <Цагаан мнгол> гэдэг. Тэд удам судраа XIII зууны їед Чингисийн ургийн жанжин Гэртэй гэдэг хїн дагуулан ирснээс їїсэлтэй хэмээдэг. Чингис хааны цагт 1227 оны 3-р сард монгол цэрэг Синин, Тохєэ зэрэг газрыг эзлэн аваад тэнд эртнээс нутаглаж байсан Хор хэмээх тугухунь овгийн хїїмїїстэй холилджээ. Ер нь тугухунь эртний Тоба, Муюн нарын тєрєл аймаг байсан тул монголтой зан заншил ойролцоо байжээ.
Ту нар Мин улсын їед Синингийн Шатанчуань гэдэг газар очиж суусан бєгєєд Чин улсын їед нэг хэсэг нь Хєхнуурт очжээ. Ту нар одоо Цинхай хэмээх Хєхнуур мужийн Хожу монгор їндэстний єєртєє засах сяньд Хуншюй гэдэг голын хєвєєгєєр нутаглан сууж байна. Хїн ам нь 1978 оны байдлаар 12 тїм буюу 120000 байв.
Ту нар мал аж ахуй голлон эрхэлдэг. Зан заншилд нь охид сэвгэрийг 15 хїрэхээр нь тэнгэрт мєргїїлж бэр болгох, їхэгсдээ шатааж хайлан чандрууг нь хайрцаглан оршуулах зэрэг сонин ёс байдаг аж. Мєн дуу бїжигт их авъяаслаг, ерєєл магтаал их хэлдэг, тууль хайлдаг байна. Тэдний дунд их дэлгэрсэн туульнь <Ларбуйнчэмїнсо> гэдэг тууль гэнэ. Бурхны шашин, бєє шїтдэг, шашиндаа тєвд їг нэлээд хэрэглэдэг.
Хувцас хунар нь их онцлог. Эр эм ялгалгїй хантаазныхаа азхыг хээлдэг, эрэгтэйчїїд нь зунд тэрлэг євєлд нэхий дээл ємсєн, бєс даавуу бїс бїсэлнэ. Эхнэр хїний дээлийн энгэр нь ташуу, хоёр ханцуй нь таван єнгєєр алаглуулсан тоногтой ба гадуураа хар ууж ємсдєг байна. Тийнхїї монгорын зан байдалд монгол тєрх нэлээд хадгалагджээ.

 

 



©2003 Бид team