Site hosted by Angelfire.com: Build your free website today!
'; zhtm += ''; zhtm += ''; window.popUpWin.document.write(zhtm); window.popUpWin.document.close(); // Johnny Jackson 4/28/98 } //--> Синьцзяны Ойрадууд
 
Монгол улсын vндсэн ястангууд...

 


Монгол Овогтон --> Гадаад Монгол овогтон --> Синьцзяны Ойрадууд

Синьцзяны Ойрадууд
Синьцзяны ойрадууд бол эртний дєрвєн ойрадын бvрэлдэхvvнд багтаж Эрчис, Алтай, Тарвагатай, Или, Єрємчи зэрэг газраар нутаглаж байсан торгууд, хошуудууд болно. 1750-аад онд Манжийн булаан эзлэгчид Зvvн гарыг дайлан сєнєєх vед урьд Орос нутагт одсон Хоо єрлєгийн мєрєєр Ижил мєрєн уруу нvvж очоод Уваш хааны vед 1771 онд Илийн газар эгэж ирсэн торгууд хошуудаар байгуулсан 13 хошуу нь Илийн жанжинд харъяалуулан гадаад засаг хэмээн дуудаж, Vнэн сvсэгтийн болон Бат сэтгэлтийн чуулган хэмээх 5 чуулганд хамааруулсан байна. Хуучин торгууд аймгийг Vнэн сvсэгтийн дорнод, єрнєд, ємнєд, умард замын чуулган хэмээн 4 чуулган болгоод торгуудын 10 хошууг багтаан, Бат сэтгэлтийн дундад замын чуулганд хошуудын 3 хошууг харъяалуулжээ.
Vнэн сvсэгтийн ємнєд замын чуулган дахь ємнєд замын Ханы хошуу, Дундад хошуу, Дундад хошуу, Баруун хошуу, Зvvн хошуу зэрэг 4 хошуунд Тэнгэр уулын ємнєх Юлтэс голоор Умард замын хошуу, баруун хошуу, зїїн хошуу гэсэн 3 хошуу хамааруулж Ховог сайрын газраар нутаглуулаад, дорнод замын чуулганд хуучин торгуудын баруун хошуу, зvvн хошууг багтаан Хvр Хар усны газар суулган, єрнєд замын чуулганд хуучин торгууд аймгийн єрнєд замын хошууг оруулан Жин хє голын газар нутаг олгожээ.
Энд 4 чууланы нэгдvгээр чуулганы 4 хошууг Зоригт хан Уваш, тvvний vеэлд хvv, Аюуш ханы гуч хvv Эмгэн, Уваш, Баяжих, Хаших нар мэдэх болжээ. Хоёрдугаар чуулганы 3 хошууны засаг нь Зоригт хан Увашийн тєрлийн хvv Цэвэгдоржийн хvv Гїнгээцэрэн, Аюуш ханы дєч хvv Усхад нар болов.
Гурав дахь чуулганы 2 хошууг Зоригт хан Увашийн тєрлийн дvv Бамбар (Бамбарын элэнч євєг Назар Мамуд бол Аюуш ханы їеэлд дїї болно). Увашийн тєрлийн Цэвдэн нар толгойлжээ.
Дєрєв дэх чуулган Зоригт хан Увашийн тєрлийн авга Мумунтын захирсан хошуугаар байгуулагдав.
Ийнхvv торгууд хошуу нь халимагийн хан агсан Увашийн тєрлийн ноёдын эзэмшил болжээ.
Харин Хошууд нь Батсэтгэлтийн чуулганд багтан дундад замын дундад, баруун, зvvн гэсэн 3 хошуу болсон байна. Эдгээр хошуунуудын анхны засаг олсон хvмvvс нь Хошууд аймгийн Ханай Хонгор ноёны зээ хvv Хєндлєн Увашийн 2-р хvv Доржийн удмын Ноохой болон Баярлах нар аж.
Ийнхvv Синьцзяны хошууд нар нь Чингисийн дvv Хабат Хасарын vрийн албат нар болж байна.


©2003 Бид team