Site hosted by Angelfire.com: Build your free website today!
'; zhtm += ''; zhtm += ''; window.popUpWin.document.write(zhtm); window.popUpWin.document.close(); // Johnny Jackson 4/28/98 } //--> Хамниган
 
Монгол улсын vндсэн ястангууд...

Монгол Овогтон -->Хамниган

Хамниган
Тус улсад оршин суудаг манж-тїнгїїс угсаатан нь Хамнигад ястан болно. Эдгээр нь Сэлэнгэ зїгт Ерєє гоолын дагуу нутаглах Богд Жавзандамба хутагтын Их шавийн харъяат хамниган отгийнхон, Сэцэн хан аймгийн Дархан Ба гїн, Дайчин бэйс, Эрдэнэ гїн, Хєвчийн Жонон вангийн хошууны нутагт байдаг. Эдгээр хамнигадын гарал їїслийг олон мянган жилийн тэртээ Алтайгаас Їсїн улсын хїн иргэн Хар мєрєн хїртэл нїїдэллэн явах замдаа їлдэж хоцорсон хїмїїс гэлцдэг. Тэгээд єнє удаан хугацаанд монгол овогтны дунд байсан авч хэлээ марталгїй єнєє хїрч ирсний дээр тэдний нутаглах газрын нэлээд нэр нь хамниган їгээр хэлэгдэж заншжээ.
Ерєєгийн хамнигад нь Ходоодын булан, Ялбаг, Танга, Бугант, Шарлун, Харлунгийн эх, Цєхєд орох Галтай Тємєртэй горихон, Минж голын ээлтэй зэрэг газар суух ба Дорнодын хамнигад нь Онон голын 3 харуул-Агаца, Гилбэр, Улхун болон Тогосогийн шилийн євєр дагуу Улз голын хойд захаар оршин байдаг болно. Їїнээс илїї олон нь Дорнодын хамнигад бєгєєд тэд нар Дархан Ба гїний хошуу (Хан Хэнтий уулын хошуу) буюу Тєв аймгийн Мєнгєнморт сум, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг: Эрдэнэ гїний хошуу (Батхаан уулын хошуу) буюу Дорнод аймгийн Баян-Уул, Цагаан-Овоо сум, Хэнтий аймгийн Норовлин сумд: Дайчин бэйсийн хошуу (Батноров уулын хошуу) буюу Хэнтий Батноров, Норовлин, Бэрхийн хороо захиргаа: Хєвчийн Жонон вангийн хошуу (Биндэръяа хан уулын хошуу) буюу Хэнтий Биндэр, Ємнєдэлгэр (Хэнтий сум), Батширээт, Дадал зэрэг суманд сууж байна.

Цааш нь. . .


©2003 Бид team