Site hosted by Angelfire.com: Build your free website today!
'; zhtm += ''; zhtm += ''; window.popUpWin.document.write(zhtm); window.popUpWin.document.close(); // Johnny Jackson 4/28/98 } //--> Хотгойд
 
Монгол улсын vндсэн ястангууд...

Монгол Овогтон -->Хотогойд

ХОТОГОЙД
БНМАУ-ын умард болон баруун хойгуур Хєвсгєл, Завхан аймагт нутаглан суудаг халхжсан ойрадууд нь Хотогойд болно. Хотогойд гэдэг нэрийг «Хойд – Гойд» (хойд-онцгойд), «Хойд - Хойд»(умард хойд)«Хойд- Гайд»(гайд гарсан хойд)гэсэн їгнээс гаралмай гэж янз янзаар тайлбарладаг.Їїнээс халхын хойгуур онцгойлон суулгасан хэмээх утгаар«Онцгой - Хойд» буюу «Хойд – Гойд» гэсэн їгнээс «Хотогойд» гэдэг нэр гарсан бололтой. Учир нь гэвэл хотгойдын дээдэс Хойд аймгийг XVI зууны сїїлчээр (1580 хэдэн онд) Халхын засагт хан Лайхур довтлон албатан болгож халх нутагт суулгаснаар хотогойдын їїсэл гарсан байна. Тийнхїї Халхын бїрэлдхїїнд багтсан хойдуудыг 4 ойрадын холбооны їндсэн хойдуудаас ялган «Хойд - Хойд»,«Онцгой - Хойд» гэж нэрлэсэн болов уу. Хотогойд нь XVI зууны эцэс XVII зууны эхээр Халхын Засагт хан аймгийн нутгийн баруун хойд этгээд Хєвсгєл нуураас Увс нуур єнгєртєлх єргєн зурвас газар нутагшин суусан бєгєєд энэ газар нь тухайн їед нэлээд чєлєєт нутаг байжээ. Хотогойдыг захирагч Гэрсэнз хунтайжийн ахмад хїї Ашихай дархан хунтайжийн дэд хїї Тїмэндар дайчингийн удмын хїчирхэг ноён Шолой уваш хунтайж1567 – 1627) нь єргєн уудам газар эзэмшин, эдийн засгийн хувьд ихээхэн хїчирхэгжиж ирэх сацуу Халхын баруун гарын тэргїїлэгч їеэл ах Лайхурын мэдлээс гарч толгой даах бодлого явуулсан бєгєєд тїїний нутгийн хил хязгаар нь зїїн тийш Сэлэнгэ, Тамирын эх баруун зїг Алтай, Красноярск хїрч байжээ. Хотогойдын энэ биеэ даасан байдлыг тэр цагт нутгаа тэлж байсан Орос улс ихээхэн сонирхож Шолой уваш хунтайжтай холбоо тогтоон тїгээр дамжин Мин улстай харилцах дєт замыг эрэлхийлж, нєгєє талаар монголчуудтай найрсаг харилцаатай байж, Орос Монголын завсар бїхий тїрэг аймгуудыг эрхшээлдээ оруулах улмаар Монголд нєлєєлєхийн тулд Хотогойдын ноёдыг « Алтан хан » хэмээн єргємжлєн тэднийг єєртєє татах оролдлогыг хийж байв. Мєн Шолой уваш ч гэсэн хєршлєн орших Орос улстай худалдаа хийх Монголын бусад улс аймагтай тэмцэлдээ Оросыг тїшиг болгох эрмэлзэлтэй байв. Чухам иймээс Орос улс Хотгойд 2 элч солилцон холбоо тогтоожээ. <

Цааш нь. . .

 


©2003 Бид team