Site hosted by Angelfire.com: Build your free website today!
'; zhtm += ''; zhtm += ''; window.popUpWin.document.write(zhtm); window.popUpWin.document.close(); // Johnny Jackson 4/28/98 } //--> Казах
 
Монгол улсын vндсэн ястангууд...


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

XVII зууны эхээр Монголын ойрад аймаг, тухайлбал Зїїнгар улс Казахын хаант улсад цємрєн, умардаас Бухар. Хивийн улсын феодалууд халдан тїрэмгийлснээс Казахын хаант улс хїчин буурч, сарнин хуваагдаад нэг хэсэг нь Орос улсыг тїшин дагаж, зарим нь Синьжянд ойд гарч Манж чин улсын харьяат болсон байна. Ингээд XVIII зууны хоёрдугаар хагасаас (1780 оноос) Абул Мамбет хааны харьяат казахууд Дорнод Туркестанд нутаглан Хар Эрчис, Алтайн газраар суух болжээ. Тэр цагт Казахын нийгмийн бїтэц нь ноёд дээдэс болох хан, султан хийгээд тэдний албат ард тюленгїт болон сурвалжтан бий, бай, батырь: ислам шашны їйлчинходжь, мулла (молда) нараас бїрэлдэж байв. Хїн амын олонх харц ардын дотор шаруа кедей, байгуш хэмээх ядуус багтаж байжээ.
Алтайн казахууд угтаа Казахын Дунд зуутын Керей омгийн хїмїїс бєгєєд тэд нар нь Уах керей, Абах керей, Ашамайлы гэсэн 3 янз болно. Їїнээс Монголд шилжин нуталагсад нь Абах керей, Найман казах болно.
Абах керейчїїд нь дараах 12 том овог болно. Їїнд: Молхы, Ители, Жадик, Жантекей, Шерїїч, Меркит, Шьбыр-Айгыр, Каракас, Кенсадаж, Жастабан, Шимойын, Сарыбас зэрэг бєгєєд эднээс Жадик, Жантекей, Шерїїч овог Каба, Бауыршин, Эрчис голд, Шыбыр-Айгыр-Кабад, Каракас-Тїргэн, Кек толгой, Чингэл, Булганд: Кенсадак-Эрчист: Цастабан-Эрчисийн Ширикши гэдэг газар: Шимонын-Буурал толгойд: Сарыбас-Чингэл, Булганд нутагладаг байжээ. Эдгээр 12 овгийг захирсан Їкерда (Бїгдийн дарга), захирагч занги, цїз-баш (зуутын дарга), элїбаш (тавьтын дарга) зэрэг албан тушаалтнууд байсан байна.
Казахын хїн ард Манж-Хятадын болон нутгийн феодлалуудын дарлалуудын дарлалд нэрлэгдэн, бэлчээр нутгаар хавчигдан ядуурсны дээр XIX
зууны дунд їеэс Синьжянд болслого їймээн дэгдэж тїїний хєлд туйлдсаны улмаас 1864 оноос эхлэн Алтайгаас Ховд уруу казах хїмїїс нїїдэллэн ирэх болжээ. Ингээд 1867-1870 онд бїр отол омгоороо шилжин нїїх хєдєлгєєн єрнєж, Кебеш баатраар толгойлуулсан Жантекей овгийнхон Сумдайрах, Єрмєгт, Шигиртэй, Хуримт зэрэг газраар нэвтрэн Булган, Дэлїїн, Толбод хїрч: Жылкышийн тэргїїлсэн Шерїїч овгийнхон Даян, Улаанхусын газар ирж, нутгийн урианхай ноёдоос газар тїрээслэн авч аж тєржээ. Їїний дараа 1890-ээд онд Шыбыр-Айгыр, Каракас, Молхы зэрэг бусад овгийнхон нїїж ирсэн байна. 1895 онд Ховдын амбанд 9 цагааны бэлэг барьж, байралнасан газраа батлан суух зєвшєєрєл олж авчээ. Нїїн ирсэн овгуудын захирагчид эрх ямбаа булаалдан тэмцэлдэж, зарим їед олон хїний амь сїйтгэж, ард тїмнийг зовоох нь цєєнгї<> болов. Тийм мєргєлдєєний нэг нь 1900 оны їед Шерїїч, Жадик овгийн тэргїїлэгчдийн хооронд болсон байлдаан болно. Эдгээр омгийн цэлдээд эцэст нь Шерїїч нь дийлж, казахуудыг баримтлан захирах овог нь болов.
1912 онд Монголын баруун хязгаарыг тїйвээж байсан дээрэмчин Дамбийжанцагийн їймээний їед казахууд хїнд хэлмэгдэн, гурван хэсэг тасарч нэг хэсэг нь Алтай давж, нєгєєдїїл нь Орос нутагт орж Чїйн голд орогнож байгаад 1913-1914 онд Сукурбайн захирсан Шерїїч овгийнхон Алтайгаас, Киюбайн толгойлсон Санрау (Шерїїчийн нэг хэсэг) овгийнхон Оросоос, Кыланы тэргїїлсэн Бахад (Мєн шерїїчийн нэг хэсэг) овгийнхон Увсын хязгаараар эгэн, анх нутаглан идээшсэн газраа буцаж ирсэн байна. Энэ їед казахууд нь бараг овог аймгийн зохион байгуулалттай тархай бутархай амьдарч байлаа.

Цааш нь. . .

ДЭЭШ


©2003 Бид team