Site hosted by Angelfire.com: Build your free website today!
'; zhtm += ''; zhtm += ''; window.popUpWin.document.write(zhtm); window.popUpWin.document.close(); // Johnny Jackson 4/28/98 } //--> Мянгад
 
Монгол улсын vндсэн ястангууд...


 

 

 

 

 

 

Мянгад
Мянгад ястан нь Ховд аймгийн Мянгад сумын Нутаг Ховд голын адаг, Алтан Хєхий уулын орчмоор оршин суудаг 3000 эргэм хїн амтайн дээр Эрдэнэбvрэний Єєлд, Дєргєний дєрвєдтэй айлдан нутаглана.
Мянгадын євєг дээдэс нь эрт цагт тагна, Соёны уулын ой тайга Хэм Хэмчиг голын бэлчирт нутаглан цаа буга vржvvлж, ан гєрєєгєєр оролдон аж зууж байсан ойн урианхад, ойн иргэдийн тасархай болно. Тэд нэр эртнээс нааш монгол газар тєр байгуулж явсан монгол тvрэг угсааны олон улс аймгийн харъяалалд байгтаж яавсан тул бvрэлдэхvvнд нь монгол тvрэг удмын яс овгууд холилдон шингэсэн байна. Мянгад нь дєрвєн ойрадын vед 8 мянган хойд, 2 их мянган (мянгад)-аас бvрэлдсэн нэг тvмэн болж байв.
Ховдын мянгад нь XVI зууны эцэс, XVII зууны эхээр Ойрадын холбооноос салж Халхын єрнєд умард этгээдэд Увс, Хєвгєл нуур, Сэлэнгийн эхээр нутаглах болсон Хотогойд хийгээд Ойрадын Зvvнгарын улсад багтаж яваад сарнисан Хойд-мянгад, овогтноос угшилтай ажээ. Тэдний дийлэнх нь болох хотогойд, мянгад нь XVI зууны vед Халхын захиргаанд орж халхалжсан хойдын залгамчир болно.
Зvvнгар улс мєхєх цагт Манжийн тvрэмгийлэгчдийг эсэргvvцсэн Монголын ард тvмний vндэсний эрх чєлєєний зэвсэгт бослого 1755-1758 онд єрнєхєд тvvний гол хvчин нь Халхын засагт хан аймгийн харъяат шадар ван Чингvнжавын толгойлсон хотогойд урианхайчууд, Зазгарын хан Амарсанаагийн удирдсан дараа хотогойдын хvн ард нутгаасаа ойнд гарсан ба тэд нар нь хотогойд урианхай болон ойрад монголчуудын зэрэг янз бvрийн угсаатан байсны дээр уг бослогын гол эзэд байсны хувьд уул нутаг (Хєвсгєл)-аас нь холдуулан 1766 онд Ховд амбанд тушаан захируулсан Хотогойд-мянгадууд зонхилсон хvн ам бvхий Ховдын мянгад хошуу бий болжээ.
Энэ хошуу нь 1916 оны vед 591 єрх, 3597 амтай байжээ. Мянгад ястан нь Мянгад, Басигид, Хиргис гэж 3 яс болох бєгєєд vvнээс Мянгад нь - Газарч, Товсон, Бааж, Дархчуул, Салаа, Бошго, Барга, Нvх, Их малгайт, Тулам, Тором, Сээрдээ Чулуудай, Цахар, Анга, Тавлай, Пулсам, Мурчуу гэсэн 18 овог; Асигид нь Онход, Хуулар, Борт, Авгас, Мєєнє, Ханд, Дєчин дєрвєн, Бргэд, Оготор, Цагаан шувуу, Хчтад, Хєхнvvд, Тогооч, Шолог, Шvдгvй, Цэлх, Жалавч, Ээмдээ, Гахай, Зазгар гэсэн 20 овог; Хиргис нь - Хар Хиргис, Шар Хиргис, модон Хиргис гэсэн 3 овог болдог.

ДЭЭШ

©2003 Бид team