Site hosted by Angelfire.com: Build your free website today!
'; zhtm += ''; zhtm += ''; window.popUpWin.document.write(zhtm); window.popUpWin.document.close(); // Johnny Jackson 4/28/98 } //--> Єєлд
 
Монгол улсын vндсэн ястангууд...





 

 

 

 

Єєлд
Ойрад монголын эртний сурвалжит нэгэн аймаг нь Єєлд болно. Єєлд гэдэг нэрийг ойрад (ойн ард) хэмээх їг сунжирснаар їїссэн гэлцдэг. Бас Илїдэй гэдэг хїний нэрнээс гаралтай ч гэдэг. Мєн Єєлдийн дээд овог Цорос ах анх їїсэхдээ Цомогор аягаар цоргоноос унд ууснаар цорос болсон гэх, тэр хєвгїїдийг ууль шувуу ирж саатуулснаар Уулиндай Бат тайж хэмээх нэртэй болсон гэж їлгэр домогт ч гэрдэг. Юун боловч XVI зууны їеэс зїїн Монгол нь баруун Монголоо дуудах ерєнхий нэр нь Ойрад болон єєлд гэж байсан нь лавтай. Харин дєрвєн ойрадын холбоонд Цорос гэж нэртэй хїчирхэг аймаг оролцон улс тєрийн талаар тэргїїлэн явсан бєгєєд тэдний хойчис нь хожим єєлд гэдэг нэртэй болсон бололтой. Гэвч Цорос зэрэг овог яс нийт ойрадын дотор їлэмж тїгсэн байна.
Баруун Монголын нэгэн гол ястан болох Ховдын Єєлд бол
XVII зууны эцсээр (1685 онд) бїх ойрадын хаан, цорос овогт Галдан бошигот Ховдын голд ирж нутаглан, монгол цэргийн тариалан їїсгэхэд энд анх нутагласан ба 1690-ээд онд тэдний ихэнх нь Ховдоос Євєр Монголын Улаанбудан гэдэг газар хїртэлх замын олон дайнд сїйрэн, 1701 онд нэг хэсэг нь Манжийн эрхэнд орж Орхон голд нутаглан байгаад зарим нь 1764 онд Ховдын харъяат болон нїїн ирсэн нь одоогийн Ховд, Эрдэнэбїрэн сумын єєлдїїд болно. Харин Орхонд їлдэгсэд нь Халхын дотор удаан сууж, халхажсан Архангайн єєлд (хуучин Сайн ноёнхан аймгийн Сїжигт бэйс Єєлд Шаа Бэйсийн хошуу буюу одоогийн Архангай Єлзийт, отонт сум, Єгийнуур сум) болно. Ховдын Єєлд нь 1755-1758 онд Манжийн тїрэмгийлэгчдийн эсрэг баатарлаг сїїлчийн улсын їлдээс удамтай бєгєєд дайчин улсын цагт засаг їл тавин, тусгай даргатай Ховдын амбанд захируулжээ. Энэ Єєлдийн нэгэн захирагч, Дамыийням тайж гэж байсан нь Манжийн эсрэг тэмцэж яваад осолдсон учир нутгийнхан єєрсдийгєє Дамбий єєлд гэх болсон тул Дамбий єєлд нэртэй болжээ.
Єєлдийн дотор Хошууд, Хойд, Цагаан Хойд, Шар Хойд, Бургуд, Харбургуд, Тольтон бургуд, Андуу шавь нэр, Жисэн шавь нэр, Барилга шавь нэр, Тайчууд, Ноён цорос, нохой цорос, Цагаан туг, Байлгас Хирэй цодог (хэрэй цувдаг), Тоос, Егєс, Авгас, лжингэд, Энхэ, Махчин хэрэй, Єтгєс, Шар Монгол зэрэг элхэн (овог) буй.


ДЭЭШ

©2003 Бид team