Site hosted by Angelfire.com: Build your free website today!
'; zhtm += ''; zhtm += ''; window.popUpWin.document.write(zhtm); window.popUpWin.document.close(); // Johnny Jackson 4/28/98 } //--> Захчин
 
Монгол улсын vндсэн ястангууд...


 

 

 

 

 

 

 

 

Захчин
Захчин нь Ойрад Монголын нэгэн салбар бєгєєд Зvvн гарын хаант улсын vед тус улсын хил, зах хязгаарыг сахин хамгаалах цэргийн ард байсан учир захчин хэмээх нэрийг олжээ. Захчингууд нь торгууд, дєрвєд, єєлдєєс гаралтай яс овгоор бvрэлдсэн байна.
Захчингууд 1754 онд Манжид эзлэгдэж Халхын засагт хаан аймгийн гvн Цэвдэнжавын харъяанд хэсэг зуур захирагдаж байгаад 1756 онд Зэрэг, Шар хулсан хэмээх газар нутаглуулж, нэгэн хошуу 4 сум болгон, язгуурын зайсан Маамадыг хошуу захирагч болгожээ. Саях Маамад нь хошой чин вангийн зэрэг, сэцэн тайж гэж алдаршсан заргач Хvнгvйн ач болно. 1775 онд дээрх захчин хошууг мєнєєхєн Цэвдэнжавын харъяанаас гаргаж Ховдын амбанд захируулсан бєгєєд 1801 оноос Ховдоос Гучен хот уруу залгамжилсан єргєєний албан хаах болжээ. Манжийн ноёрхлын vед захчин хошуу дараах 4 сум болж байв. Vvнд:
Захчин даагийнх нь
1. Бичгийн мээрэнгийн сум (Ховд Манхан)
2. Гїїж зангийн сум (Ховдын мєст)
3. Балжинням захирагчийн сум (Зэрэг Манханы хагас)
4. Жанцандаржийн сум буюу хойд сум (Манхан) Хошууны тєв нь Хойд сумын нутаг Тєгрєгийн хvрээн дээр (Манхан) тєвлєрч байв.
Захчин нєгєє хошуу нь Гїний Хошуу (Vенч) болно. Энэ хошууны тєв Vенчийн цагаан Тvнгэ гэдэг газар оршиж байсан байна. Захчин хошууны гvнгvvд нь: Бєх Маамад, Жалцан, Менетиш, Тогтбат, Цээрэнбазар гvн гэж байжээ. Захчины даа нар нь: Жанавагдаа, Дансран, Сvрvмгой, Цэдэндорж, Шажинбат, Хува, Сvх, Зантуу, Далантай, Нямдэлэг, Самбуудаа эдгээр болно.
Захчин гvний хошуунаа 1762 онд захчин Даагийн хошуунд Тєгрєгийн дацан байгуулагдан, 1808 онд Бодончийн дацан, 1838 онд Зэрэгийн дацан тус тус бий болжээ.
Богд хаант Монгол улсын vед захчин хошууд нь Дєрвєдийн Vнэн зоригт ханы аймагт харъяалагдаж явжээ.
Захчины умард хошууг шилийнхэн, ємнєд хошууг говийнхон гэлцдэг. Захчин нь 16 тамгатай 30 орчим овог (элхэн) болох бєгєєд тэдгээр нь одоогийн Ховд Алтай, Vенч, Зэрэг Манхан, Мєст сумнаа тархжээ. Vvнээс зарим овгийг дурдвал Донжооныхон, Данжааныхан (Vенч, Алтай) Шурдаанхан, Баярынхан, Эмчийн хэн (Алтай сум), Хэрэйд, Цагаан яс, Аатынхан, Бурд тариачин, Адсангынхан, Тавагзааныхан, Нохойнхон, Хотонгууд (Зэрэг, Манхан, Мєст, суманд) бас Хурмуштынхан, Мухлайнхан гэх мэт элхэнvvд байжээ.

ДЭЭШ

©2003 Бид team