Хэнтий хангай саяны єндєр сайхан нуруунууд Хойд зїгийн чимэг болсон ой хєвч уулнууд Минин шарга номины єргєн их говиуд Ємнє зїгийн манлай болсон элсэн манхан далайнууд Хэрлэн Онон Туулын тунгалаг ариун мєрнїїд Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд Хєвсгєл Увс Буйрын гїн цэнхэр нуурууд Хїн малын ундаа болсон тойром бїрд уснууд Дахилт: Энэ бол миний тєрсєн нутаг Монголын сайхан орон Холхи газраас гялалзсан цаст єндєр хайрхнууд Хєх тэнгэр цэлэлзсэн хєндий хээр цайдмууд Холын бараа харагдсан ноён шовх сарьдгууд Хїний сэтгэл тэнийсэн уужим их талууд Хангай говийн хооронд халхын уудам нутаг Хар бага наснаасаа хєндлєн гулд давхисан Гєрєєс араатан авласан урт урт шилїїд Хїлэг морин уралдсан хєндий сайхан хоолойнууд Дахилт: Энэ бол миний тєрсєн нутаг Монголын сайхан орон Єлгий сайхан ууланд євгєдийг тавьсан газар Їр ач хїїхдийн їржин єссєн орон Таван хошуу мал тал дїїрэн бэлчсэн нутаг Монгол хїн бїгдийн сэтгэлийг татсан орон Алтай Хянганы завсарт атар баялаг орон Аав ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг Алтан нарны туяанд энхжин тогтсон орон Мєнгєн сарны гэрэлд мєнхжин гялалзсан газар Дахилт: Энэ бол миний тєрсєн нутаг Монголын сайхан орон Back to HOME
«Хар Сарнай» - МИНИЙ НУТАГ