Site hosted by Angelfire.com: Build your free website today!
'; zhtm += ''; zhtm += ''; window.popUpWin.document.write(zhtm); window.popUpWin.document.close(); // Johnny Jackson 4/28/98 } //--> Казах
 
Монгол улсын vндсэн ястангууд...


 

 

 


Казах (Хасаг)
БНМАУ-д оршин суудаг тїрэг угсааны томоохон ястан нь казахууд билээ. Тэдний євєг дээдэс нь МЭЄ I мянган жилийн дундуураас одоогийн Дундад Ази, Казахстаны нутагт оршиж байсан Сак хэмээх хїчирхэг аймаг болох бєгєєд тїїний бїрэлдэхїїнд Маасагет, Дай, Каспий, Исседон болон хожим Алан, Савромат зэрэг овог аймаг оролцдог байжээ.
Сак аймгийн хойчис нь тїрэгийн євєг болох МЭЄ III
зууны їеийн Усун, Канглы нар аж. Эд нар VIII зуны цагт Тїрэг улс мєхсний дараа Х зуун хїртэл Карлугийн улс, ХI-XIIзууны эхээр Монголын эзэнт улсын харьяат болжээ. Казах буюу касах, хасаг гэдэг нэр Х зууны їеэс тїїх сударт тэмдэглэгдэх болсон байна. Энэ нэрийн учрыг олон янзаар тайлбарладаг.
Зарим нь каз-ак буюу
Цагаан Галуу нэрээс їїссэн гэх зарим нь Каспийгаар нутаглаж байсан Кас хэсээх нэрийг нь зїїсэн гэх, зарим нь хасаг тэрэг гэдгээс їїсэлтэй, тэрэгтэй улсын нэр гэх, зарим нь Кассак буюу чєлєєт сак гэсэн їгнээс гарсан гэлцэнэ. Эртний казахууд нь ХIV зууны їеэс Зїчийн улс буюу Алтан Ордны улсын бїрэлдэхїїнд багтаж зуутын зохион байгуулалттай болжээ. Домгоос їзвэл Алаш хааны харьяат эртний Казахын зуут (Жїз) нь 3 янз байсан бєгєєд Их зуут (улу Жїз) Долоон усны газар, Дунд зуут (Орта Жуз) нь Ишим, Эрчис голд: Бага зуут (Киши-Жїз) нь Ємнєд Казахстанд нутаглаж байсны дээр Их Зуутад їсїн (їйсин) Дунд зуутад Найман, Керей: Бага зуутад Аргын зэрэг овог аймаг харьяалагдаж байв. XIII-XIV зууны цагт Монголын их гїрний салбар Єгєєдэй, Цагаадай, Зїчийн улсын бїрэлдэхїїнд байсан казах нь XV зууны 60-аад онд Балхаш нуураас ємнїїр Чуй голын урсгал дагуу нутаглаж, улмаар Єзбен хаадын довтолгооноос дайжин зїїн тийшилж Талас голд хїрч суурьшсан байна. Иймээс <зовлонгоос зайлах, зугтах> хэмээсэн утгатай <Казах> гэсэн їгээр тус аймаг нэрлэгдсэн гэдэг санал буй. ХV зууны їеэс казахын дотор Усун, Канглы, Жалайр, Кипчак, Найман, Дулат, Аргын, Огуз, Уах зэрэг овог аймгууд багтаж байсан ба улмаар энэ аймгуудын їндсэн дээр орчин їеийн казах ястан бїрэлдсэн ажээ. Ийнхїї Казах ястан їїсэн тєлєвшихєд XVI зууны їед буй болсон Казахын хаант улс чухал нєлєє їзїїлжээ.

Цааш нь. . .

ДЭЭШ


©2003 Бид team