Site hosted by Angelfire.com: Build your free website today!
undefined
undefined



Уйгар улс

Тїїхэнд тэмдэглэгдсэн уйгарын анхны хаан нь Пэйло байжээ. Тэрээр тїрэгийн эсрэг бослогыг удирдан МЭ 745 онд Тїрэгїїдыг бут цохин Уйгар улсыг байгуулжээ. Пэйлог нас барсны дараа тїїний хїї Моюнчур (747-759) Уйгар улсын хаан ширээнд сууж тэнгэрээс заяат тєр засагч мэдэлтэй хаан хэмээн алдаршжээ. Тїїний тєр барьж байх їед уйгар улс хїчирхэгийн дээд туйлдаа хїрч байжээ. Моюнчур улс орон эдийн засаг, соёлын харилцаа тогтоож МЭ 751 оны їед Моюнчур орхоны хєндийд Балиглиг (хар балгас) гэдэг хотыг байгуулж нийслэлээ болгожээ. Тэрээр Тан улстай найрамдаж, ємнє зїгээс ирэх аюулыг сэрэмжлэн, дорно, єрнє зїгт нутгаа тэлэх бодлого явуулж байв. МЭ 755 онд Тан улсад гарсан Ань Лу-шаны бослогыг дарах хэрэгт Тан улс Уйгараас тусламж гуйж элч илгээжээ. Моюнчур хаан тан улсад 4000 цэрэг явуулж бослогыг даруулжээ. Їїний хариуд Тан улсын хаан єдий тєдий хуй торго гаргаж Моюнчурыг шагнан бага гїнжээ хатан болгон ураг холбохоор илгээжээ. Ийнхїї уйгар улсын хїч нєлєє нэмэгдэж байв. Моюнчур хааны суух їед найман огуз, есєн татар нар бослого гарган тэмцсэн байна. Хэдийгээр бослого дарагдсан авч Уйгар улсын хїч нэлээд суларчээ. Мєн энэ їер ноёд тїшмэд эрх мэдлээ булаацалдан дотоодын тэмцэл улам хурцдав. Їїний жишээ нь Моюнчурын дараа хаан суусан Идигань (759-779)-ийг алж хаан ширээнд суусан Дуньмохэгийн їйл ажиллагаанаас тодорхой байна. Дуньмохэ (779-789) хаан ширээнд хїрэхийн тулд урьдахь хаадын тєрєл сєдєн 2000 орчим хїнийг алжээ. XI зууны эхээр эздэгдсэн зарим аймаг, угсаатны эсэргїїцэл, ангийн тэмцэл, язгууртан нарын дотоодын зєрчил хямралаас болж Уйгар улс сулраад байжээ. МЭ 820 оны їеэс эхлэн гаднаас Енисейн киргис аймаг довтлон байлдсан явдал, Уйгар улсыг туйлын хїнд байдалд оруулжээ. Киргис, уйгарын удтал їргэлжилсэн дайны їр дїнд МЭ 840 оны їед Уйгар улс мєхсєн байна.

 Тїрэг улсын газрын зураг

Copyright © 2002 All Rights Reserved.
Тївшинбат, Аригуун